Forever Fashion

2007-03-03 - Бvсгvйчvvд энгийн атлаа тансаг загварыг сонгодог
Ангилал: Мэдлэг

Бvсгvйчvvд энгийн атлаа тансаг загварыг сонгодог

Бvсгvй та шинэ жилийн баяраар ямар даашинзаар гоёхоо шийдэж амжаагvй бол бяцхан зєвлєгєє єгье. “Монгол костюмс” тєвийн захирал Б.СУВД зєвлєж байна.

  Танайх гоёлын даа­шинзны шоу тоглолт зохион байгуулж байгаа гэсэн? -vндэсний хувцас суд­лалын академи, “Монгол костюмс”, дизайнер залуу­чуу­дын тєвтэй хамтран “Гоё­лын даашинз”-ны шоу тог­лол­тыг єдєр бvр зохион бай­гуулж байна. Шоу гэхээр хv­мvvс сонгодог загвар vзvv­лэхийг тєсєєлдєг л дєє. Тэг­вэл бид энэ удаа хэрэглээ талаас нь энэ шоуг зохион байгуулж байна. Сонирхсон даа­шинзаа та захиалан оёулж, эсвэл барьцаалан зээлдэж болох юм. Мєн vvнтэй хамт гоё­лын зvvлт, гутал, vс засалт, гоёлын будалт зэрэг бvх vйлчилгээг нэг дороос хэрэг­лэгч­дэд хvр­гэх, нєгєє­тэй­гvvр олонд та­ниг­даа­гvй залуу загвар зохион бvтээгчдийг тани­л­цуула­хад гvvр болж байгаа­гаараа онцлог юм. -Шоу хэр єргєн бvрэл­дэхvvнтэй болж байна вэ? -Чєлєєт уран бvтээлч болон арваад сургуулийн тєлєєлєл гээд 100-гаад загвар зохион бvтээгчийн 500-гаад бvтээл уг шоуд орж байна. -Эдгээр сургуулийн бусдаасаа ялгарах онцлог нь юу байна? -Энэ арга хэмжээ дєнгєж эхэлж байна. Эхний єдєр “Ур­лах эрдэм” дээд сургуу­лийн 100 гаруй загварыг vзлээ. єчигдєр гэхэд Соёл урлагийн их сургууль, Тех­никийн их сургууль, дээд сургуулийн загварыг vзлээ. Эндээс бид vзэгчдийн таа­шаалд хvрсэн, борлуулалт сай­тай гээд шалгарсан загварыг 16-17-нд vзvvлэх юм. -Энэ шинэ жилийн гоёлын даашинзны єнгє, загвар ямар байх бол? -Ерєнхийдєє гоёлын даа­шинз сонголт єргєнтэй бай­даг. Гэхдээ сvvлийн vед гоё­лын даашинзны загвар гоёмсог, тансаг, єн­гє єнгийн, саа чи­мэг­лэл ихтэй болж байгаа. Бид энэ жи­лийн єнгє гэж яри­хаасаа урьтаж ту­хайн хэрэглэгч ямар загвар со­нир­хож байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэглэгч энгийн ямар ч илvv дутуу маяггvй атлаа ганцхан чимэглэлтэй даашинзыг сонирхож болно. Эмэгтэйчvvд бол аль болох энгийн, биед эвтэйхэн, биеийн янз бvрийн єє, сул та­лыг далдалсан энгийн ат­лаа тансаг харагдах заг­варыг сонгодог. -єнгєний хувьд ямар єнгє зонхилох бол? -Хурц тод єнгє зонхилно. -Тэгвэл эр­чvvдийн хувьд ямар хийц донж­той хувцас зон­хилж байна? -Сvvлийн vед за­луучууд чєлєєт хувцсыг их ємсєх болсон. Тухайл­бал, хvрэмний ханцуйг шууж, зангиагаа хайш яйш зvvх, эсвэл цоохор, саа­тай зангиа зvvх жишээтэй. Ерєєсєє л чєлєєтэй болсон. -Монгол дээ­лийн элемент ор­сон хувцсыг ши­нэ жилийн гоёлд ємсч болох уу? -Болохгvй юм байхгvй. Ерєєсєє л ту­хайн хvний хv­сэл. Жи­шээ нь, аятайхан монгол хувцас­ны эле­мент ор­сон ямар ч гоёл чи­мэглэлтэй хув­­цас ємсч бол­но. Энд заавал хэл­бэрт баригдана гэсэн ойлголт байхгvй. -Монголчууд vндэсний баяраар л дээл ємсдєг гэсэн сэтгэлгээтэй байдаг л даа? -Нэг хэсэг тийм байсан. Монгол дээлийн тухайд мэдлэг хомс байсан. Харин сvvлийн vед залуучууд vндэсний хувцас ємсєх болсон. -Гоёлын хувцсанд тє­рєл бvрийн чимэг зvvлт их чухал. vvнтэй холбоотой ямар чимэглэл голлож байна? -Гоёлын даашинзны салш­гvй нэг хэсэг бол чимэг зvvлт юм. Манай шоуд ч энэ бvгд орж байгаа. Yсний засалт, гоёлын будалт, гоёлын зvvлт чимэг зэрэг гоёлын даашинзны цогц болдог. Тий­мээс ч бид уг арга хэм­жээндээ энэ бvгдийг оруулж єгсєн. Зууны мэдээ сонины 2005 оны 12-р сарын 13-ын дугаар 297 Б.Туул http://www.babu.mn/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 235 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax