Мєнгєн чимэглэл нь салхинд жингэнэх бурхан хувцсаараа гайхуулав
Дэлхийн “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль єчигдєр байгалийн vзэсгэлэнт газар Тэрэлжид болж єндєрлєлєє.Их хаадын хатад “амиллаа”
Монголын их эзэнт гvрний их хаадын хатдын дvр амилж олны нvдийг баясгалаа. Тэрэлжийн Гvрv жуулчны баазад болсон олон улсын фестивалийн хамгийн сэтгэл догдлуулсан сайхан vйл явдал нь 13-14 дvгээр зууны vеийн их хаадын хатдын хувцсыг урлаж олноо vзvvлсэн нь эгээ л эрхэмсэг хатад амилаад ирэв vv гэлтэй байлаа.
Шvр сувд салхинд ширчигнэж, мєнгєн чимэг хангир жингэрхийн, зєєлєн торго салхинд намиран байх нь єєрийн эрхгvй Монголоороо бахархах сэтгэлийг тєрvvлж байсан. Энэхvv “Монгол туургатны vндэсний хувцас” фестиваль нь Монголд анх удаа болж байгаа юм. Уг наадам ємнє нь ОХУ-ын Буриадад болсон аж. Харин ємнєх наадмаас давуутай нь “Moнгол костюмс” vндэсний хувцасны vзэсгэлэн нээж байгаатай холбогдуулан маш олон тансаг хувцас урласан, тvvнийгээ энэ фестивальд оролцуулсанд байгаа гэнэ.
Yнэхээр ч Их эзэнт гvрэн байгуулсан улсын хvмvvс эдийн дээдийг эдэлж идээний дээдийг хvртдэг байсны зах зухыг эндээс харж болохоор. Манай дизайнерууд загварын хувцас урлахдаа боломж бололцооноосоо хамаарч ихэвчлэн хиймэл эдээр гоёл чимэглэл хийж хямд тєсєр материалыг сонгодог байсан. Харин энэ удаа “Moнгол костюмс” vндэсний хувцасны музейн хувцсыг урлаж буй “Чинбаа” салоныхан ёстой л гараа гаргаж эдийн дээдийг мэдрvvлэхээр гайхамшигтай тансаг торго, нарийн хийцийг хослуулсан байлаа. Энд дурдахгvй єнгєрч болохгvй нэг хvн бий. Тэр бол их хатдын хувцасны толгойн чимэг зvvлтийг алтаар урласан уран дархан Г.Тємєрбаатар. Тvvний урласан монгол хатны малгайн алтан чимэг гадны жуулчдын нvдийг ёстой нэг унагаж байсан.
“Чинбаа” салоны дизайнер Д.Ариундэлгэр, Б.Уртбаяр нэр дээрх музейд зориулан “Эзэнт гvрний бахархал” нэртэй хатдын 40 коллекц хувцас хийж байгаа юм байна. Тэд эдгээр хувцсыг маш их судалгаа, тvvхчдийн зєвлєгєєн дээр vндэслэж хийж байгаа гэсэн. Одоогоор 20 хатны хувцас хийгдээд байгаа аж. Хатдын хувцсыг маш нарийн хээ бvхий тансаг торго, малгай чимэг зvvлтийг нь алт, мєнгє, шvр, сувд гээд олон vнэт эдлэлээр хийж байгаа учраас нэлээд их хєрєнгєєр бvтээгдэж байгаа гэнэ. Эдгээр хувцсыг бvтээхэд нэг хувцсанд дунджаар 5-6 сая тєгрєг зарцуулах юм байна.
ЗОХИОН БYТЭЭГЧ Нь ЗАГвАРАА ЄМСЛЄЄ
“Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль гурван тєрлєєр явагдлаа. Фестивальд Євєр Монгол, Буриадаас загвар зохион бvтээгчид ирж оролцов. Ялангуяа Євєр Монголын загвар зохион бvтээгч Цэцэнгаа нэлээд євєрмєц шийдэлтэй, vндэснийхээ онцлогийг харуулсан загваруудтай ирсэн байна лээ. Тvvний загвараас дурдвал “Хатан” загвар нь гэрэлтдэг сиймгэр материал дээр хадны сvг зураг оёж дvрсэлсэн даашинз байсан нь орчин vеийн хэв загвартай харагдсан. Мєн тvvний “Эмэгтэй бєх” загвар нь олныг гайхшруулаад амжсан бас л сонин шийдэлтэй. Энэ фестивалийг чимсэн бас нэг хvн бол Буриадын загвар зохион бvтээгч Жавзмаа. Тэрбээр буриад эхнэр, эрэгтэй хvvхдийн хувцасны хоёр загвараар энд оролцсон. Сонирхолтой нь тэр єєрєє зээ хvvгийн хамт загварын хувцсаа ємсч нэг ёсондоо загвар ємсєгчийн vvргийг давхар гvйцэтгэнэ лээ. Тvvнийг бас ч чадварлаг загвар ємсєгч юм гэж vзэгчид vнэлсэн.
Мєн Євєр Монголын загвар зохион бvтээгч Бvрэнгийн “Хошууд” загвар нь монгол хувцасны ерєнхий шийдлийг ашиглан євєрмонголчуудын хошууд ардын ємсч байсан хувцсыг орчин vеийн хувцасны чиг хандлагад нийцvvлж бvтээсэн нь шvvгчдээс єндєр vнэлгээ авсан. Туурга нэгт загвар зохион бvтээгчдийн хувьд иймэрхvv байлаа. Ерєнхийдєє энэ фестивальд аль ч талаараа “Чинбаа” салоныхон илvvрхэж байсан. Ганц жишээ дурдахад “Уламжлалт коллекц”-доо торго, илгэн материалыг хослуулан монгол дээл хувцас урласан байсан. Энэ хувцсанд олон донж маяг, зан ааш шингээстэй байна лээ. Ийнхvv гурав хоног vргэлжилсэн фестивалийн эцсийн дvн гарч шилдгvvд тодорлоо. Фестивалийг “Монгол костюмс” ХХК-ийн захирал, доктор Б.Сувд тэргvvтэй хvмvvс шvvж шилдгvvдийг тодруулсан. Анхны номинаци Yндэсний уламжлалт хувцасны тєрєлд тэргvvн байрыг “Чинбаа” салоны Д.Ариундэлгэр, Б.Уртбаяр нарын загвар зохион бvтээгчид, удаах байрыг Євєр Монголын загвар зохион бvтээгч Цэцэнгаа эзэллээ. Дараах номинаци нь орчин vеийн vндэсний хувцасны тєрєл байлаа. Энэ тєрлийг ОХУ-аас ирсэн Елена Самбарова, Светлана нар тэргvvлж “Имиж” салоны Мижиддорж удааллаа.
Харин сvvлийн номинаци нь чимэг зvvсгэлийн тєрєл. Yvнд Г.Тємєрбаатар “Эзэн гvрний бахархал” хатдын хувцасны чимэглэлээрээ тэргvvлж, Буриадын Жавзмаа буриад эхнэрийн гоёлоороо удааллаа.
Фестивалийн эргэн тойронд
Наадам сайхан болж, ирэх жил хvртэл ярих юмтай vлдлээ гэдэг шиг “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль сайхан л болж єндєрлєлєє. Гэхдээ тvvний эргэн тойронд тєрсєн зарим нэг бодлоо хэлье.
Дэлхийн хэмжээний фестиваль гэхэд загвар ємсєгч нар нь их л хангалтгvй санагдлаа. Єнєєх Азийн топ энэ тэр том акул гээд байдаг загвар ємсєгчдєєс нэг нь ч харагдсангvй. “Эра”, “Залуу модель”, “Монгол модель” агентлагууд арав арван загвар ємсєгч авсан бололтой. Харин энэ агентлагуудын загвар ємсєгч нар нь гайхамшигтай сайхан монгол хувцсыг “гайхуулах” нь битгий хэл гутаах шахсан гэхэд хилсдэхгvй. Ямар ч нvvрний баясгалангvй, яая даа гэсэн тєрх тодруулчихаад хувцсандаа тvvртэн алхах нь их л зовлонтой харагдсан. Хаа очиж Буриадын загвар зохион бvтээгч Жавзмаа тэднээс чадварлаг байсан шvv. Фестивалийг ганц гийгvvлсэн загвар ємсєгч нь мисс Ч.Содтуяа. Тэр арай л єєр онцгой харагдана лээ. Энэ мэт аар саар зvйлийг эс тооцвол сайхан л байлаа даа.
Єнєєдрийн Монгол 2005-03-14 Бичсэн: designer
|