Бvсгvйчvvд энгийн атлаа тансаг загварыг сонгодог
Бvсгvй та шинэ жилийн баяраар ямар даашинзаар гоёхоо шийдэж амжаагvй бол бяцхан зєвлєгєє єгье. “Монгол костюмс” тєвийн захирал Б.СУВД зєвлєж байна.
Танайх гоёлын даашинзны шоу тоглолт зохион байгуулж байгаа гэсэн?
-vндэсний хувцас судлалын академи, “Монгол костюмс”, дизайнер залуучуудын тєвтэй хамтран “Гоёлын даашинз”-ны шоу тоглолтыг єдєр бvр зохион байгуулж байна. Шоу гэхээр хvмvvс сонгодог загвар vзvvлэхийг тєсєєлдєг л дєє. Тэгвэл бид энэ удаа хэрэглээ талаас нь энэ шоуг зохион байгуулж байна. Сонирхсон даашинзаа та захиалан оёулж, эсвэл барьцаалан зээлдэж болох юм. Мєн vvнтэй хамт гоёлын зvvлт, гутал, vс засалт, гоёлын будалт зэрэг бvх vйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хvргэх, нєгєєтэйгvvр олонд танигдаагvй залуу загвар зохион бvтээгчдийг танилцуулахад гvvр болж байгаагаараа онцлог юм.
-Шоу хэр єргєн бvрэлдэхvvнтэй болж байна вэ?
-Чєлєєт уран бvтээлч болон арваад сургуулийн тєлєєлєл гээд 100-гаад загвар зохион бvтээгчийн 500-гаад бvтээл уг шоуд орж байна.
-Эдгээр сургуулийн бусдаасаа ялгарах онцлог нь юу байна?
-Энэ арга хэмжээ дєнгєж эхэлж байна. Эхний єдєр “Урлах эрдэм” дээд сургуулийн 100 гаруй загварыг vзлээ. єчигдєр гэхэд Соёл урлагийн их сургууль, Техникийн их сургууль,
дээд сургуулийн загварыг vзлээ. Эндээс бид vзэгчдийн таашаалд хvрсэн, борлуулалт сайтай гээд шалгарсан загварыг 16-17-нд vзvvлэх юм.
-Энэ шинэ жилийн гоёлын даашинзны єнгє, загвар ямар байх бол?
-Ерєнхийдєє гоёлын даашинз сонголт єргєнтэй байдаг. Гэхдээ сvvлийн vед гоёлын даашинзны загвар гоёмсог, тансаг, єнгє єнгийн, саа чимэглэл ихтэй болж байгаа. Бид энэ жилийн єнгє гэж ярихаасаа урьтаж тухайн хэрэглэгч ямар загвар сонирхож байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэглэгч энгийн ямар ч илvv дутуу маяггvй атлаа ганцхан чимэглэлтэй даашинзыг сонирхож болно. Эмэгтэйчvvд бол аль болох энгийн, биед эвтэйхэн, биеийн янз бvрийн єє, сул талыг далдалсан энгийн атлаа тансаг харагдах загварыг сонгодог.
-єнгєний хувьд ямар єнгє зонхилох бол?
-Хурц тод єнгє зонхилно.
-Тэгвэл эрчvvдийн хувьд ямар хийц донжтой хувцас зонхилж байна?
-Сvvлийн vед залуучууд чєлєєт хувцсыг их ємсєх болсон. Тухайлбал, хvрэмний ханцуйг шууж, зангиагаа хайш яйш зvvх, эсвэл цоохор, саатай зангиа зvvх жишээтэй. Ерєєсєє л чєлєєтэй болсон.
-Монгол дээлийн элемент орсон хувцсыг шинэ жилийн гоёлд ємсч болох уу?
-Болохгvй юм байхгvй. Ерєєсєє л тухайн хvний хvсэл. Жишээ нь, аятайхан монгол хувцасны элемент орсон ямар ч гоёл чимэглэлтэй хувцас ємсч болно. Энд заавал хэлбэрт баригдана гэсэн ойлголт байхгvй.
-Монголчууд vндэсний баяраар л дээл ємсдєг гэсэн сэтгэлгээтэй байдаг л даа?
-Нэг хэсэг тийм байсан. Монгол дээлийн тухайд мэдлэг хомс байсан. Харин сvvлийн vед залуучууд vндэсний хувцас ємсєх болсон.
-Гоёлын хувцсанд тєрєл бvрийн чимэг зvvлт их чухал. vvнтэй холбоотой ямар чимэглэл голлож байна?
-Гоёлын даашинзны салшгvй нэг хэсэг бол чимэг зvvлт юм. Манай шоуд ч энэ бvгд орж байгаа. Yсний засалт, гоёлын будалт, гоёлын зvvлт чимэг зэрэг гоёлын даашинзны цогц болдог. Тиймээс ч бид уг арга хэмжээндээ энэ бvгдийг оруулж єгсєн.
Зууны мэдээ сонины 2005 оны 12-р сарын 13-ын дугаар 297
Б.Туул
http://www.babu.mn/Бичсэн: designer
|