Forever Fashion

2007-02-27 - » Хайр сэтгэл, хар санаа нэртэй даашинзууд “чууллаа”
Ангилал: Монгол

Нийтэлсэн: 2006-09-29 13:57:40

Хайр сэтгэл, хар санаа нэртэй даашинзууд нэг дор чуулж байна гэвэл уншигч та итгэх vv. Энэ бол хvний санаа, vзэл бодлыг урлагийн хэлбэрт оруулан ил тодоор харуулсан гоёлын даашинзны vзэсгэлэн юм. “Оюун санаан дахь силуэт” нэртэй тус vзэсгэлэн єчигдєр “Монгол костюмс” тєвд нээгдлээ. Єнгє загварын хувьд євєрмєц, манайдаа хамгийн анхных гэгдэх тус vзэсгэлэнг БНСУ-ын дизайнерууд, “Монгол” олон улсын дээд сургуулийн (MIU) дизайнерийн тэнхимтэй хамтран зохиожээ. Мэргэжлийн загвар зохион бvтээгчид болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан тус арга хэмжээнд жигд цагаан єнгийн ямбуугаар урласан, 30 гаруй даашинз бий. Хамгийн эхний эгнээнд хайр, энэрэнгvй сэтгэл, амар тайван гэсэн нэрvvдтэй даа­шинзыг нэг дор байрлуулжээ. Vнэндээ тийм ч юм шиг. Нэг л содон. Харин эсрэг талд нь атаархал, архидалт, садар самуун нэртнvvд байрлах нь євєрмєц. Энэ мэтчилэнгээр ертєнцийн сайн сайхан эсвэл жигшмээр муу муухайг даа­шинзны загварт тусгасан нь vзэсгэлэнг зорьж ирсэн хvн бvрийн нvдийг хужирлав. “Оюун санаан дахь силуэт” нэртэй энэхvv vзэс­гэлэн дєрєв хоног vргэлжлэх юм байна. Vзэсгэлэнд єлгєгдсєн даашинзуудыг урласан Lee Ji Ye, Kim Eun Jung багш нар Монголд ирээд гурван жил болжээ. Єдгєє “Монгол” олон улсын дээд сургуульд багшилдаг юм байна. Тэд урласан даашинзынхаа тухай номоо хэвлvvлж Монголын дизайне­руудад болон энэ чиглэлээр суралцагсдад бэлэг болгожээ. Єдрийн сонины 2006 оны 09-р сарын 29 Ч.Анна

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 259 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax