Forever Fashion

2007-03-07 - Д.Овдогмид: Эсгийгээр хувцас оёход загвар нь сайхан гардаг
Ангилал: Монгол

 

OvdogooOvdogoo

Хувцас загварынг чиглэлээр уран бүтээл туурвидаг дизайнеруудтай хамтран ажиллаж, тэдэнд урам зориг өгдөг газар бол “Монгол костюмс” юм. Тус байгууллагатай хамтран загварын шоу зохион байгуулах гэж байгаа залуу уран бүтээлч Д.Овдогмидтэй ярилцлаа. -Удахгүй болох гэж байгаа шоуныхаа талаар сонирхуулна уу? -Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Монгол костюмс”-тай хамтран хувцас загварын шоу зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бэлэг байх болно. -Ямар уран бүтээлчид оролцох вэ? -”Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгчид болон би өөрөө зохион бүтээсэн хувцас загвараараа оролцоно. -Ямар загварын хувцас зонхилох бол? -Өмнө нь “Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгч байлаа. Одоо тусдаа гарч.бие дааж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэгэхээр миний загвар болох эсгий урлал, гоёлын даашинз, оюутан ахуйдаа хийж байсан загваруудаараа оролцох гэж байна. Нийтдээ 40 гаруй загварын хувцас орох болов уу. -Оролцох саналыг хэнтавьсан бэ? -Саналыг “Монгол костюмс”-ын удирдлагууд тавьсан. Яагаад заавал намайг сонгосон юм бэ гэхээр, миний загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хувцас байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн баярт зориулан тэндэнд бэлэг барих зорилготой оруулсан байх. -Шоу хэзээ болох вэ? -Өнөөдөр “Монгол костюмс”-ын төв байранд 13.00,15.00,17.00,19.00, 21.00 цагаас болно. Дандаа сондгой тоотой цагт шоу эхэлнэ. -Хэдэн загвар өмсөгч оролцох вэ? -”Чинбаа модел” агентлагийн загвар өмсөгчид оролцож, эсгий хувцаснуудыг ёстой амллуулна. -Энэ удаагийн шоу юугаараа онцлог вэ? -Мэдээж бусад шоунаас онцлох зүйл байгаа. Өмнө нь эсгийгээр хийсэн хувцасыг зөвхөн тайзан дээр л байсан бол энэ удаа өмсдөг хүнд ойртуулж, өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьсон. Загвар зохион бүтээгч гэдэг бол хийж бүтээсэн загваруудаа үзэгчдэд хүргэж, тэднээс урам зориг авдаг. Хувцас гэдгийг зөвхөн хэрэглээ гэж ойлгож болохгүй. Тэр чинь урлагийн бүтээл шүү дээ. Хамтран хийж байгаа шоунд нэлээд хэдэн гэнэтийн бэлэг байгаа. -Өөрийн чинь загварууд, бусад дизайнеруудын загвараас юугаараа ялгаатай вэ? -Хүн болгон анхаарч, хэн нэгнээс илүү гоёыг хийх юм сан гэж бодож байгаа. Миний хувьд дан ганц эсгийгээр хувцас хийх биш, түүн дээрээ зарим шинэлэг зүйлс нэмж оруулсан. -Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ? -Монгол зургийн зураач мэргэжлээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Төгсөөд эхнийхээ коллекцийг эсгийгээр хийсэн. Тэр цагаас загвар зохион бүтээгч болсон гэх үү дээ. Түүнээс хойш тасралтгүй энэ мэргэжлээрээ уран бүтээлээ туурвиж явна. Өөрийнхөө хийсэн загваруудаас cop болсон коллекци бүтээлүүдээ нэгтгэн “Монгол костюмс” компани дээр “Хувьсал” нэртэй үзэсгэлэн гаргаад байгаа. -Яагаад “Хувьсал” гэж нэрлэх болов? -Дараагийн коллекци үргэлжлэх явцдаа яаж хувьсан өөрчлөгдөж вэ, гэдгийг харуулахыг зорьсон. Энэ удаагийн шоу хүртэл хувьсан өөрчлөгдөх маягаар хийгдэх болно. -Заавал эсгийгээр хувцас хийх болсны учир? -Эсгий үндэсний материал. Малын гаралтай түүхий эд боловсруулаад хувцасаа хийгээд өмсчихдөг улс. Бэлэн зүйл хэрэглэж байхаар өөрсдөө хийж, хийсэн зүйлийнхээ чанарыг мэдрэх хэрэгтэй. Эсгийгээр юм оёход загвар сайхан гардаг. -Материалуудаа хаанаас авдаг вэ? -Гар аргаар боловсруулж хийдэг. Ноос элбэг болохоор олдоцтой. -Эсгий урлал Монголд хэр хөгжиж байгаа бол? - Гар урлал, тэр тусмаа эсгийгээр хийсэн хувцас хэрэглэл нэлээд хөгжиж байгаа. Монголчууд үндэснийхээ урлалыг сонирхох нь бага л даа. Гадаадын жуулчид маш их сонирхон худалдаж айдаг. -Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байсан уу? -Америк, Японд жижиг дэлгүүр ажиллуулж байна. -Эрэгтэй хүний хувьд загвар зохион бүтээгч байх хэцүү юү. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувцас хийхэд ямар вэ? -Эмэгтэйчүүдийн хувцас маш баялаг элементүүдийг нь өөрчилсөн ч болдог. Эрэгтэйчүүдийн хувцас хийхэд энгийн байдаг. Миний хувьд аль болох загвартай,хувьсан өөрчлөгддөг хувцас хийх дуртай. -Загвар зохион бүтээгчийн онцлог юу вэ? -Бусдын мэдэрч чадаагүй, дэлгэн үзүүлдэг байх ёстой. Гэхдээ миний хувьд өөрийнхөөрөө байх сайхан. Зургийн талын мэдлэг сайтай, эсгүүр технологи, хувцасны талын ойлголттой байх ёстой. Аливаа зүйлийг хүн гараараа хийж байж л хүнд хэцүүг нь мэдэрдэг. -Таны хамгийн хайртай загвар юу вэ? -Хийсэн хувцаснууддаа хайртай. Хувцасаа эсгэхээсээ өмнө их боддог. Ямар хувцас хийх вэ, яаж хийвэл гоё загвар гарч ирэх бол гээд л. Санаадгүй байхдаа хийсэн загварууддаа дуртай шүү. -Урин дулаан улирал айлчлан ирж байна. Таны бодлоор энэ хаврын хувцас, загварын чиг хандлага ямар байх вэ? -Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дулаан явж л байвал гоё сайхан нь хамаагүй гэж. Миний хувьд буруу ойлголт. Хүйтэн, дулаан аль ч улиралд өөртөө тохирсон загварын хувцас өмсөх хэрэгтэй. Ажиглаад байхад өвөл хүмүүс туйлын хувцаслалт өмсөөд бүрсийгээд эхэлдэг. Харин хавар болмогц эрч хүч нэмэгдүүлсэн тод өнгийг сонгодог. Ер нь дэлхийн хувцас загварын чиг хандлагыг дууриах нь чухал биш. Амьдралынхаа хэв маягтай зохицолдуулан хувцаславал аятайхан харагдана. Сүүлийн үеийн хувцасны өнгө, загварт бараан өнгө дамгайлаад байгаа. Тэр тусмаа атлаасан даавууг завсарын өнгөтэй хоршуулан хийсэн хувцас зонхилох төлөвтэй. А.Лхагва 2007.03.7 "Нийгмийн толь"

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 228 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax