СУИС-ийн магистрант М.Батмєнх
Монголчуудын соёлоо хадгалж ирсэн нэгэн євєрмєц хэлбэр нь “цээж эрдэм” ч гэж ярьдаг, амнаас аманд, багшаас шавьд дамждаг аман уламжлалын хэлбэр юм. Энэ нь зориудаар ном бичигт тэмдэглэлгvй нууж зєвхєн багшаас шавьд хэлдэг нууц тарнийн нэг хэлбэр байхад тєдийлєн ном бичиг болгон бичих шаардлагагvй тухайн vедээ хvн бvхэн мэддэг байсан улмаар мартагдсан хууч ярианд хоцорсон ахуйн болон ёс заншлын холбогдолтой мэдээнvvд байдаг.
Хэзээ гарсныг нь бvv мэд “Орос хvн байшиндаа мєнгє зардаг, монгол хvн хувцсандаа мєнгє зардаг“ гэсэн нэгэн хэлц vг байдаг.
Тэгвэл тєвдvvдийн vгэнд “ Бид ном эрдэмээ Энэтхэгээс, хоолоо Хятадаас, хувцсаа Монголоос авсан “1 гэсэн яриа ч бий. Энэ vг харин дээр vеийн vг байж магад. Ямар ч байсан хувьсгалаас ємнєх vеийн vг гээд бодоход ямар нэг vзэл суртал ороогvй жинхэнэ аман vг байж мэднэ. Харин 300-т, 500-т, 1000-т буюу “Додигалсан сайн цагийн 1000 бурхны нэрийг vнэхээр єгvvлэхvй” хэмээх номд ємнєх гурван бурхан одоогийн бурхан багшийн vе, тvvнээс хойш энэ дэлхийд залрах 996 бурхны хаа хаана хэн нэртэй хvн болж тєрєх, ямар ном номлох тухай дэлгэрэнгvй бичсэн номд “Бурхад нvцгэн дvрийг vзvvлэх нь ичгvvрийг ялж, тийн дарсан буюу єєрийгєє ялсны гэрч юм. Ясан чимэг гавал эрхи мэтээр чимэглэх нь vхээрийг эзэгнэсэний тэмдэг юм” хэмээн гардагаас vзвэл Энэтхэгийн ємнєд хэсэгт экватортой ойр жилийн турш зєєлєн дулаан, халуун уур амьсгалтай учир энэ газар нутагт бєсєєр хийсэн хувцаснаас илvv сэрvvн чанартай эрдэний чулуугаар хийсэн чимэг нь гоёлын ч хувцсыг давхар орлодог байсан мэт.
Тэгвэл арай хойхно Бурхны шашин умраас умарт тvгэн дэлгэрч Хятад, Япон, Пакистан, Тєвд, Балба, Монгол руу тvгэн дэлгэрэхийн зэрэгцээ бурхдын хувцаслалт чимэг хэрэгсэл нь тухайн орныхоо онцлогт тохирон янз бvрээр хєгжиж ирсэн байх жишээтэй.
Японд байдаг дэлхийн найман гайхамшгийн нэг Эдогийн vед баригдсан 23 метр єндєр “Амитаба” буюу манайхны хэлдгээр “Авид” бурхан байдаг. Энэ бурхны цогцолборт Амитаба бурхан нь диваажингийн орноос ирэхдээ маш том дэрсэн шаахай, ( энэ нь бараг 2.5 метр ) 10 метр орчим урт таяг, маш том лагай намжиртай байдаг гэнэ. Энэ бол Хятадаас дэлгэрсэн бурхны шашин Японы онцлогтой шашин болон хєгжихдєє єєрийн орны цаг агаар, зан заншилтай нягт холбогдон гарсан хувцас хэрэглэл, эд єлєгийн соёл нь байх жишээтэй.
Гэтэл монголчуудад дэрсэн шаахайтай “Авид” бурхны тухай ярих гээд оролдвол тэд яагаад ч хvлээн зєвшєєрєхгvй нь мэдээж.
Энэтхэгт бол голдуу хєл нvцгэн явах бєгєєд айл гэртээ ирсэн зочинг хєлийг нь угааж гэртээ оруулах нь хамгийн том ёслол хvндэтгэл болох бєгєєд энэ заншил нь лавтай хэдэн мянган жилийн турш бат бєхєєр хадгалагдсаар байгаа явдал нь яах аргагvй Энэтхэг орны цаг агаартай холбоотой.
Аль ч vндэстний хувцас нь тухайн орныхоо байгаль цаг агаартай нягт холбоотойгоос гадна нийгмийн хєгжлийн тvvх, хил залгаа улс орнуудын хоорондын харилцаанаас ихээхэн шалтгаалж байдаг.
Бурхны шашин Монголд дэлгэрснээр єєрийн гэсэн дэг жаяг, бурхан бvтээх арга барил, мєн лам хуврагуудын хувцас хэрэглэлд нєлєєг vзvvлсэн боловч тухайн орныхоо орчин нєхцєлтэй уялдан монголын гэгдэх онцлогыг илvv тусгасан байдаг. Vvнд анхны богд монгол хvн байсан нь ихээхэн тvлхэц єгсєн байж болох талтай. Хэрэв анхны богд Тєвд хvн байсан бол монголын онцлогийг хэрхэн тусгаж, тvvнийг монголчууд хэрхэн хvлээн авах байсан зэрэг нь тодорхойгvй. Єндєр гэгээн єєрийн хєргийг монгол дээлтэйгээр бvтээлгэх талаар шавь нартаа гэрээслэхдээ баруун гартаа хурц хутга бариулан, зvvн гарт нь хонины тарган ууц бариул хэмээсэн байдаг. Энэ нь монгол тvмэн эрдэм ном идэж уухаар элбэг байж, хорон муу юм бvхнийг тасалж хаяхыг бэлгэдэсэнээс гадна ургуулан бодоход Энэтхэг хэмээх халуун орноос Цаст Тєвдєєр дамжин орж ирсэн бурхны шашин нь зєвхєн хувцас хэрэглэлээр зогсохгvй олон зvйл цаашлаад хоол хvнсний хэрэглээ ч ялгаагvй эрс ондоо байгаа нь харагдаж байна. Энэ бvхэнд Єндєр гэгээний ач гавьяа их билээ.
Тvvнээс гадна тухайн шашин нь аливаа vндэстний хэл соёл ахуйтай гайхамшигтайгаар зохицох чадвартай холбон vзэж болох юм. Тиймээс бурхны шашин нь тив алгасан хєгжин дэлгэрч буй дэлхийн томоохон шашны урсгал болон бvрэлджээ.
Єєр бусад орон жишээлбэл Хятад, Балбад лам хуврагуудын хувцас ийм тийм байдаг гээд яривал маш их жишээ татах боловч чухам монголд ямар янзтай хєгжсєнийг нь тэдний ертєнцийг vзэх vзэл, оюун санааных нь vнэ цэнэтэй зvйлс, эрхэлдэг гол аж ахуй, орчин нєхцєлд нь тулгуурлан тайлбарлахыг хичээлээ.
Дээрхээс vндэслэн бодоход ямар ч улс vндэстний хувцасны тvvхийг судлах нь дан ганц урлаг хийцийн тухай тєдийгvй тухайн улс орны тvvх, этнограф, гоо зvй, ёс заншил, эцэст нь хvний оюун санааны хєгжлийн нарийн тогтолцоотой холбогдолтой шинжлэх ухааны олон салбарыг хєндсєн чухал асуудал юм.
Монголчуудын бурхны шашныг лавтай 2000 аас илvv жилийн уламжлалтай гэдгээс vзвэл vvнээс ємнє ямар хувцас хэрэглэлтэй байсан бэ? гэдэг тун сонирхолтой болж ирэх юм. Тэгвэл энд нэг ажиглагдаж байгаа зvйл нь их хаадын vе Тvрэг, Уйгарын vед холбогдолтой бурхан шашин дэлгэрч байсан баримтуудад тухайн шашиныг єглєгийн эзэн болж хєхиvлэн дэмжиж байсан эзэн хаад бvр єєр єєрийн гэсэн хууль зарлиг цаазаар хувцас хэрэглэлийг ямар байхыг тогтоож байснаараа маш их сонирхол татаж байгаа юм. Vvний нэг томоохон баримт нь Пагва ламыг дєрвєлжин vсэг зохиосоных нь тєлєє Хубилай хаан гурван орны номын хан Пагва тэнгэр гэсэн алдар соёрхож эрдэний тамга, алт сувдан чимэгтэй намжир, гэгээний номт дээл, жанч, титэм, бойв, олбог, алтан ширээ, шvхэр, зоогийн аяга, таваг, зэрэг бvрэн хэрэглэлээс гадна тэмээ уналага, луус, алтан эмээл, бvрэн хэрэглэлийг єргєж, хуврагийн гэрт хааны элч vл суулгах, улаа vл хэрэглэх, албан татвар vл тєлєх, зєвхєн Тvвдэд Сажийн ном vзэхийг зарлигдаж байсан байна. Харин Гарма багшид монголын хаанаас хэргэм тушаалын хар малгайг хайрласан бєгєєд тvvнээс хойш Тєвдєд “Хар малгайтны шашин” хэмээх тарнийн цоо шинэ урсгал гарч саяхныг хvртэл хар малгайгаа ємсєн хурлаа хурсаар байсан гэдэг.
Мєн vvнтэй нэгэн адил Тєвдєєс 16 Найдан монголд залрахад монголын хаад ноёд єєрсдийн хувцас болох хар хиазтай улаан шар дээлийг єргєн золгосон гэдэг. Мєн монгол хаад ноёдоос цагаан чонон дах, булган болон vнэгэн дотортой дээл, хар хамбан хиазтай улаан шаргал єнгєтэй дээл зэргийг єргєж байсан нь Тєвдийн дээд мяндагтан лам нарын дунд тэргvvн гоёл нь болж уламжлагдан єнєєг хvртэл хадгалагдаж байдаг гэсэн яриа байх жишээтэй
Тvvгээр монгол хуврагийн хувцасны маягийг зохиосон тул хар хиазтай улаан шар дээл нь монгол лам нарын vндсэн ємсгєл нь болсон
Тийм болохоор хувцас эд єлгийн судалгааг Энэтхэг, Тєвд, Балба, Бутан зэрэг орнуудад очиж vзэж судлах шаардлагатай. Ингэснээрээ Тєвдvvдийн “монголчуудаас хувцсаа авсан” хэмээх яриаг ор vндэстэй болгох эрлийг мухарлах ажлыг цаашид хийх нь зvйтэй юм.
Ер нь хувцас гэдэг нь тусгаар тогтнол хийсвэр сэтгэхvй, зєгнєл мєрєєдлийн бодит биелэл тєдийгvй монголчууд дєрвєн улирал байгаль цаг агаарын онцлогоос шалтгаалан олон янзын зориулалттай хувцас хэрэглэл vvсч бий болгосон нь тэртээ халуун орны болон хил залгаа хєрш зэргэлдээ улс орнуудын эд єлгийн соёлд ч асар их нєлєє vзvvлсэн нь мэдрэгдэж байдаг.
Эх сурвалж: Єдрийн сонин 2006,04,04 №082/2216/
http://www.gateway.mn/ Бичсэн: designer
|