Наадмын эргэн тойрноос танд хүргэе.
“Гоёл-2007″ наадмын топ модель Г.Уранцэцэг: 10 жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа
-Та энэ жилийн шилдэг “Ton модель” боллоо. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн “Гоёл-2007″ наадмаар отгон топ модель болсондоо маш их баяртай байна. Дизайнеруудын холбооны нийт удирдлагууд болон дизайнерууд, моделиуддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Загвар өмсөөд 10 жил болж байгаа. Харин өнөөдөр топ модель болсондоо сэтгэл их хөдөлж байна. Арван жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа.
39 настай топ Э.Одгэрэл гоолиг биеэ гайхуулж, отгон топ Пүүжээ хамгийн цоглог нь байлаа
Загвар өмсөгч бүсгүйчүүд микрофон бариад гарч ирлээ… Тэд энэ удаа тайзнаа загвар үзүүлэхээр бус дуулахаар гарч ирсэн нь энэ. Ийнхүү Энхцацрал, Дэлгэрмаа тэргүүтэй модель охид “Монголын гоёо” хэмээх Камертон, Киви, Номинжин нарын дуулдаг гайхалтай сайхан дууг тэднээс дутахааргүй дуулсан нь үзэгчдэд томоохон сюрприз болж чадсан. “Гоёл-2007″ наадмыг МҮТВ-ийн нэвтрүүлэгч Чимгээ, “Чанву” Гантулга нар хөтлөн явуулсан. Хөтлөгч Чимгээ энгэр нь задгай, урт гоёлын даашинзаар гоёсон нь модель хүүхнүүдээс дутахааргүй гайхалтай харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Наадам эхэлмэгц тайзнаа Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Д.Пүрэвсүрэн, Ундраа гээд Монголын cop болсон зургаан топ модель ажил хэрэгч бүсгүйчүүдийн гоёмсог хослолтой зэрэгцэн гарч ирж, үзэгчдийгдуу алдууллаа. Toп модель Э.Одгэрэл уян налархай хөдөлгөөн, хорьхон настай охидынх шиг бие хаагаараа үзэгчдийг ёстой л алмайруулав. Ер бусын гоолиг бие хаа, үзэсгэлэнт төрх нь түүнийг өөртэй нь зэрэгцэн алхах 20 ч хүрээгүй “нялх” охидоос ялгагдахааргүй харагдуулж байсныг нуух юун. Тэрээр ОХУ-ын дизайнерийн бүтээсэн “Цветы” нэртэй зуны гоёмсог даашинзны загварыг үзүүлэн тайзнаа эргэлдэх үеэрээ толгой нь эргэж, хөл алдаад унах дөхсөн нь үзэгчдийг нэгэн зэрэг мөн л дуу алдууллаа. Үүнийг эс тооцвол тэрээр өчүүхэн ч алдаа гаргасангүй. Үнэхээрийн “perfect” байж чадсан шүү. Топ Болороогийн хувьд тэрээр топуудаасаа гадна тайзан дээр шавь нарынхаа хамтаар зэрэгцэн алхаж, тэдэн дотроосоо аргагүй л ур чадвараараа ялгарч байсан. Өнгөрсөн жилийн отгон топ модель Пүүжээ тайзнаа спорт стилийн хувцас өмсөн, “пудль” үүлдрийн цав цагаан гөлөг хөтлөн гарч ирэх нь тун ч цоглог харагдав. Бусад топуудын хувьд ч мэргэжлийн акулууд гэсэндээ арай л өөр… Энэ жилийн фото моделиор тодорсон загвар өмсөгч Энхцацралыг дуучин Болдын клипэнд тоглосноор нь залуус анддаггүй. Тэрээр тайзнаа энхрийхэн төрхөөрөө инээмсэглэн үзэгчдийн эгдүүг хүргээд авсан. Үзэсгэлэнт моделиудын зургийг хором ч алдалгүй авах зурагчдын дунд суусан Америк зурагчинд Энхцацрал ихэд таалагдсан нь илт. Шар толгойт эр фото моделийг гарч ирэх бүрт нь шаламгайлан зургийг нь авахын зэрэгцээ нүдээ хүртэл ирмээд авах нь харагдав. Харин энэ жилийн шилдэг эмэгтэй модель Түмээгийн хувьд тэрээр тун ч даруухан нэгэн ажээ. “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” номинацид шалгаран, шагналаа гардахаар гарахдаа нүдэндээ нулимс цийлэгнүүлснээр баярласан сэтгэлээ илэрхийлсэн тэрээр өөрт нь баяр хүргэн алга таших үзэгчдийн өмнө ичингүйрэн нүүр нь улайж орхисон. Энэ жилийн шинэхэн топ модель Урнаа ер бусын эрэмгий, сүр жавхлантай гоо төрхөөрөө яах аргагүй үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж чадсан. Түүнийг энэ жилийн топ болно гэдэгт олон хүн итгэлтэй байсан. Тиймээс ч ёстой юм ёсоороо болж тэр топ болсон. Сонирхуулахад удахгүй болох шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага нь бариу урт бөгөөд нуруу ил гарсан даашинз зонхилох юм байна. Мөн ханцуйгүй, гар болоод мөр ил гарсан эдгээр даашинзууд нь өнгийн хувьд ихэвчлэн үндсэн тод өнгүүд голчилно. Тухайлбал нэг өнгө дагнасан тод улаан, цэнхэр, эсвэл хар, цагаан гэхмэтчилэн… Энэ нь бүсгүй хүний гоолиг бие галбирыг бүрэн илэрхийлж чадахуйц загвар бөгөөд ирэх шинэ жилээр өөртөө итгэлтэй гоо бүсгүйчүүдийн тэргүүн сонголт байж чадах нь ээ.
Азийн топ модель Д.Болормаа: Би 2007 оны хамгийн азтай бүсгүй байх болно
-Долоон жилийн дараа “Гоёл”-ын тайзан дээр гарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэл маш өндөр байна. Тайз намайг үгүйлсэн, тайзыг би үгүйлжээ. Ард түмэн ч бас өндөр сэтгэгдэлтэй намайг хүлээж авч байна. Өнөөдөр би мэргэжил нэгт топ моделиудтайгаа нэг тайзан дээр алхаж байгаадаа их баяртай байна. Маш олон хүн намайг “Гоёл”-ын тайзан дээрээс харахыг хүлээж байсан. Тэр олон хүний хүсэлтийг биелүүлж чадсандаа бао баяртай байна. Үүнээс гадна би Урнааг топ модель болоосой гэж маш их боддог байлаа. Өнөөдөр топ модель болсонд нь их баяртай байгаа. Урнаа бол топ модөль болох
бүх шалгуурыг давсан, энэ нэрийг өргөж чадах охин гэдгийг нь би 100 хувь баталж чадна.
-Энэ удаа та долоогийн тоог бэлэгшээдэг болохоороо “Гоёл-2007″-д оролцож байгаа гэж сонсогдсон?
-Тийм шүү, би 2007 оныг л хүлээж байсан. 1997 онд би Азийн топ модель болж байсан бол 2007 онд эргэн тайзнаа ирлээ. Долоогийн тоо надад аз авчирдаг. Миний хамгийн хайртай тоо. Өнөөдөр шавь нартайгаа, бас топуудтайгаа мөр зэрэгцэн тайзнаа гарлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Одоо 2007 он гарах гэж байна. Ирэх 2007 он бол минийх. Энэ онд би хамгийн азтай, хийморьтой бүсгүй байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Өнөөдөр та “Анунгоо” компанийн нэрэмжит “Bella beauty” номинацид шалгарлаа?
-Маш их гайхсан. “Болормаа…” гээд нэр гарахаар нь өөрийгөө гэж бодоогүй. Охидоос нэг нь юм байх гэж бодоод зогсоод л байсан. Гэтэл “Азийн топ модель…” гэж дахин тодруулаад зарласан. Тэгээд л “Анунгоо” компанийн нэрэмжит их сайхан шагналыг гардлаа. “Bella beauty” номинацид хамгийн гоё үстэй моделиор тодорсондоо баяртай байна.
-Та цаашид хичнээн жил тайзнаа загвар өмсөнө гэж боддог вэ?
-2007 он маань ирсэн учраас одоо ингээд л цаашид тайзнаа гарсаар байх болно гэсэн үг. Одгэрэл бид хоёрын хувьд бие хаа бүх л юм маань байж байгаа юм чинь хөгширтлөө өмсөнө гэж боддог. Хэзээ тайз биднийг голно, тэр болтол л өмсөнө дөө. Энэ жилийн наадмын нэг онцлог нь зургаан топ модель хамт оролцлоо. Өмнө нь хэзээ ч ийм олон топууд цугтаа “Гоёл”-д орж байсан түүх байхгүй. Энэ бол анхных. Бичсэн: designer
|