2007-04-02 - ПАРИСТ МОНГОЛ ХУВЦАСНЫ ШОУ ЗОХИОНО
“Монгол модель” компанийн захирал, топ модель Д.Болормаатай уулзлаа
-Энэ зуны гоёлыг тодорхойлно уу?
-Ер нь хvмvvс зун цагт хєл гараа ил гаргасан хувцас сонгодог. Єнгєний хувьд цагаан, цайвар, саарал бас тод єнгє зонхилох байх. Миний хувьд энэ зун ягаан, улаан хувцас сонгоно. Хамгийн гол нь даашинз цамцтайгаа, гутал, цvнхээ тохируулах нь чухал. Охид, залуус энэ зун ємд, банзал дээрээ тод єнгийн цамц ємсч гангарах байх.
-Монголын орчин vеийн дизайны тєвшин хэр байгаа вэ?
-Yгvй яах вэ, дажгvй. Монголын загвар ємсєгчид хэдийнээ Азид мєрєє гаргаж эхэлсэн. Єєрийн vндэсний гэж харагдахуйц дизайнтай байгаа гэж хэлмээр байна. Манай “Монгол модель” компанийнхан “Торго” салонтай хамтран ирэх сард Францын Парис хотод vндэсний хувцасны шоу зохиох гэж байгаа.
-Яг ямар шоу болох вэ. Хэдэн загвар ємсєгч оролцох юм бэ?
-”Торго” салон Монголын 14 ястны хувцсыг сэргээн шинээр хийсэн юм билээ. Эдгээр хувцсыг vзvvлж, Монгол орноо сурталчилах юм. Шоунаас олсон орлогыг эмнэлгийн байгууллагад хандивлана. “Монгол модель” компанийн таван загвар ємсєгч явна. Бид энэ далимд Европ руу замаа нээж, Францын “Элит”, “Women” зэрэг агентлагтай холбоо тогтоох юм.
-Та vндэснийхээ хувцсанд хэрхэн ханддаг вэ?
-Ээж маань дээл их ємсдєг. Ер нь торго моодонд орж байгаа шvv дээ. Би ч гэсэн торгон хувцсанд их дуртай болоод байгаа. Манай залуус vндэснийхээ хувцсыг орчин vеийн загварт оруулж, ємсєх боллоо. Торго оёдол их голдог болохоор чамбай хийц шаарддаг. Торгоор хийсэн vндэсний хувцас эмэгтэй хvнийг эрхэмсэг, сайхан харагдуулдаг.
/Century News/ 2003-05-26 http://mglclub.com/ Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|