Германы ГХЯ-ны харьяа Гадаад харилцааны хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын хувцасны загвар” нэртэй үзэсгэлэнгийн нээлт 2007 оны 1 дүгээр сарын 25-нд болов. Уг үзэсгэлэнд манай шилдэг загвар зохион бүтээгчид болох Н.Соёлмаа, Э.Энхчимэг, Д.Овдогмид, Б.Оюунбилэг нараас гадна “Монгол костюмз” төвийн загвар зохион бүтээгчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна.
“Монголын Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд хувсцаны загварын салбар ихээхэн хурдацтай хөгжиж, өөрийн гэсэн хэв маягтай болсон боловч энэ тухай Европд ойлголт бага байдаг. Моннголын хуьцасны загварын тухай бидний анх удаа гаргаж буй бие даасан үзэсгэлэн нь энэ талаар европын үзэсгчдэд мэдээлэл өгч, тэдний анхаарлыг Монголд хандуулах чухал ач холбогдолтой болно хэмээн уг үзэсгэлэнг зохион байгуулж буй Гадаад харилцааны хүрээлэнгийн захирал хатагтай Др.Б.Барш хэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Т.Галбаатар оролцож үг хэллээ. Үзэсгэлэн 2007 оны 3 дугаар сар дуустал Берлин хотод гарах бөгөөд 4 дүгээр сараас Штутгарт хотод гарах ажээ.
Монгол, Германы соёлын хамтын ажиллагааны хүрээнд мөн ирэх 2 дугаар сарын 2-ноос Улаанбаатар хотноо германы загварын фото зургийн томоохон үзэсгэлэн нээгдэх юм байна.
2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
http://www.mfa.gov.mn/ Бичсэн: designer
|