Forever Fashion

2007-02-28 - Загвар өмсөгчид тайзнаа жүжиглэв
Ангилал: Монгол

Өдрийн Сонин 2006 оны 12-р сарын 15 Загвар өмсөгчид урлагийн тайзнаа олны нүдэн дээр найз хөвгүүнтэйгээ үерхэж бас эх хүний дүрд хувирсан нэгэн өвөрмөц тоглолт болсон нь “Театр мода”. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилсан уг тоглолтыг “Монгол костюмс” төвийн “Чимбай” модель агентлагийнхан зохион явуулав. Тэд энэ удаад СУИС-ийн жүжигчний хоёрдугаар дамжааны оюутнуудын хамт жүжиглэж бас бүжиглэсэн. Ингэхдээ ямар ч үг яриагүйгээр, зөвхөн үйл хөдлөлөөр бусадтай ойлголцсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэл, цаг агаарын таагүй байдал гээд бүхнийг өмсөж буй хувцасны загварыг сонирхуулах зуур харуулах нь хэнийг ч уйдаамгүй. Загвар өмсөхийн хажуугаар жүжиглэх нь шинэ зүйл мэт боловч дэлхий ертөнцөд аль хэдийнэ хөгжлөө олсныг уншигчид мэдэж буй биз ээ. “Театр мода”-г зохиох болсон нь өөрийн шалтгаантай хэмээн тоглолтын ерөнхий найруулагч “Чимбай” модель агентлагийн захирал Э.Шинэтуяа онцлов. Тэр нь сүүлийн үед загвар өмсөгчид дэгжин даашинзаар гоёчихоод модон хөшөө мэт тайзнаа зүгээр л нэг орж гарах үүрэгтэй болчихсон нь шүүмжлэлд олонтаа өртөх болсонтой холбоотой гэв. Гэхдээ энэ удаагийн тоглолтод мөн л “Чимбай” модель агентлагийн залуу загвар өмсөгчид оролцож тэнд хуран цугларагсдын талархлыг хүлээв. Ингэхдээ тэд дизайнер Э.Баярзулын урласан төрөл бүрийн чамин хийц бүхий арваад даашинзаар гангарсан. Дизайнер тэрбээр даашинзуудаа тод өнгийн торгомсог материалуудаар урласан нь энэ жилийн гоёлын өнгө төрхийг илэрхийлнэ гэлээ. Анх удаагаа зохиогдсон “Театр мода” тайз засалтын хувьд ч өвөрмөц шийдэлтэй болсон нь загвар өмсөгчид төдийгүй тоглолтыг улам чимсэн. Энэхүү загвар өмсөгчдийн шоу тоглолт цаашид жил бүр уламжлал болон зохиогдож байх юм байна. Ч.Анна

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 254 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax