Тэнгэрлэг гоо сайхнаар цалгисан “Гоёл-2007″ наадам өнгөрөгч баасан гаригаас ням гаригийг дуустал бүтэн гурав хоног СТӨ-ний тайзнаа болж өндөрлөлөө. Тус наадамд 60 гаруй загвар зохион бүтээгч, зургаан топ модель тэргүүлсэн 58 эмэгтэй, 21 эрэгтэй загвар өмсөгч оролцлоо. Наадмын ерөнхий шүүгчээр Монголын дизайнеруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь дизайнер Н.Соёлмаа, Баяртням, мөн ОХУ-ын Улаан-Үдээс хүрэлцэн ирсэн дизайнер Лариса Загданова, Москва хотын тэргүүн шүүгч Андреева, УГЗ Б.Жигжидсүрэн нар байсан. Мөн ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болон зохиогддог миссийн тэмцээний энэ жилийн болон өнгөрсөн жилийн дэд болон тэргүүн өргөмжлөлт бүсгүйчүүд ирж загвар өмсжээ.
“Гоёл-2007″ наадмын шилдгийн шилдгүүдээр:
-”Оёмол загварын шилдэг” номинацид “Монголжингоо” дээд сургуулийн зохион бүтээх товчооны дизайнер н.Саранцэцэг,
-”Сүлжмэл загварын шилдэг” номинацид “Гоёо” компаний дизайнер н.Азцэнгэл,
-”Савхи, үслэг загварын шилдэг”-ээр “Дизайнер” клубын дизайнер н.Болортуяа.
-”Гутал цүнхний загварын шилдэг”-ээр “Урлах эрдэм”-ийн дээд сургуулийн дизайнер н.Эрдэнэчимэг нар шалгарсан юм.
-Шилдэг зохион бүтээх товчоогоор “Дизайнер” клуб
-”Шилдэг захирал” номинацийн эзнээр “Амно” оёдлын үйлдвэрийн захирал Уранчимэг. Шилдэг дизайнераар
-Үндэсний хувцасны загварт “Шилмэл загвар” компанийн дизайнер н.Батзогсоол,
-Гоёлын хувцасны загвараар “Эвсэг” компанийн дизайнер н.Алимаа
-Өдөр тутмын хувцасны төрлөөр ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн дизайнер н.Ишдорж,
-Уран сэтгэмжийн хувцасаар Монгол-Солонгосын техникийн коллежийн дизайнер н.Мижиддорж
-”Гоёл-2007″ наадмын “Гранпри” шагналыг “Говь” компаний дизайнер н.Нямсүрэн
-”Шилдэг фото агентлаг” номинацид “Look” фото агентлаг
-”Шилдэг фото” моделоор загвар өмсөгч н.Энхцацрал
-Дэд байрын загвар өмсөгчөөр Ч.Ундрал,
-”Шилдэг эрэгтэй” загвар өмсөгчөөр н.Ганзориг,
-”Шилдэг эмэгтэй” загвар өмсөгчөөр Э.Түмэнжаргал
-Ton моделиор загвар өмсөгч Г.Уранцэцэг шалгарч, хамгийн отгон топ боллоо. Шагналын хур буусан энэ үдэш “Анунгоо” компани ч өөрийн нэрэмжит шагналыг “Bella beauty”, “Bella style” гэсэн хоёр номинацид шалгаруулсан бөгөөд Азийн топ модель Д.Болормаа, шинэхэн бас хамгийн отгон топ модель Г.Уранцэцэг нар дээрх номинациудад тодорлоо. Тус компани өөрсдийн оруулж ирдэг алдарт “Bella” фирмийн үсний будгаар “Гоёл-2007″-д оролцсон бүх загвар өмсөгчдийн үсийг будсан төдийгүй тус наадмыг үзэж сонирхсон хүн бүрт үсний будгаа гарын бэлэг болгон өгсөн юм. Шилдгүүдийн шагналыг шүүгчдээс гадна Монголын Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Мянганбаяр нар урилгаар гардуулан өгсөн юм. Ийнхүү шинэ жилийн гоёлыг тодорхойлсон “Гоёл-2007″ наадам гурав хоногийн турш үргэлжиллээ.
2006.12.19 Өглөөний сонин Бичсэн: designer
|