Forever Fashion

2007-02-27 - “Гоёл” гэдэг наадам хэвлэлийнхнээс 100 ам.доллар нэхсэн
Ангилал: Монгол

Тэгсэн. Үнэн. Тэд “Гоёл” наадмыг сурвалжлах гэсэн манай сонины, бас бусад сонины гэрэл зурагчдаас “ногоон” мөнгө нэхсэн- “Гоёл” наадам болж гэнэ ээ. Болж гэхээс өөр юу хэлэхэв. Уг нь бол өдийд тэр наадмыг үзээд, өчигдөр уншигчиддаа сонин хачныг нь дуулгачих байлаа. Уншигчид аль гурав хоногийн өмнө эхэлсэн наадмын тухай өчигдөр бодвол хэвлэлээс хайсан байлгүй. Өдөр тутмын сонингуудын ихэнхэд нь “Гоёл”-ын тухай нэг ч өгүүлбэр байгаагүйг та анзаарсан байх. Харамсалтай байна. Чимээгүй өнгөрсний учир нь бид “унтчихсан” байсандаа биш, мэдээллийг шинээр нь, сайхан зургаар гоёод “амттайгаар нь” уншигчиддаа хүргэх гэсэн хэвлэлийнхэнд тийм боломж олдоогүй юм. “Гоёл” наадмыг зохион байгуулагчид Монголын хувцас загварын өнгө төрх хэмээн цоллож ирсэн энэ наадмаа мөнгөний авдар, эсвэл дээдсийн зугаа гэж “том” эндүүрсэн бололтой. Ажлаа хийж яваа, тэр бүү хэл өөрсдийнх нь хийсэн ажлыг сурталчлах гэж очсон хэвлэлийнхэн биднээс тэд 100 “ногоон” нэхэж алмайруулав. “Гоёл” гэдэг наадмыг сурвалжилж, гараа гаргаж урласан хувцаснуудыг нь олонд таниулахын тулд гэрэл зурагчид халааснаасаа, редакцаасаа 100 ам.доллар тоолж өгөөд өөрсдийнх нь бүтээсэн өндөр босгыг алхах юм гэнэ. “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”…эд бүгд өдөр тутмын чөлөөт хэвлэлүүд. Тоёл” байтугай Монголын түүхийг бичилцэж яваа нэр хүндтэй сонинууд. Тэдгээрт ажилладаг гэрэл зурагчид ч гэсэн хэдэн хүүхийй зураг дамлаж, шагладаг наймаачид биш. Ингэж хэлэхийн учир нь 100 ам.доллар нэхэхдээ тэд тэгж харддаг юм гэнэ лээ. Шаардлагатай үед бид редакциасаа мөнгө гаргуулаад хэдэн зуун км сурвалжлаганд явдаг. Гэхдээ “Гоёл” гэдэг хувцасны наадмыг сурвалжлахын тулд 100 ам.доллар төлнө гэдэг арай л биш юм аа. Үзлээ гэхэд бид юу хардаг билээ. Эсгийгээр хийсэн элдэв хувцасыг нь бид л сонин юм, гоё юм гэж гайхмар болдог болохоос, энэ чинь XXI зуунд амьдарч байгаа бидний өмсөх, сонирхох хувцас биш ээ. Jonn Galliano, Roberto Cavalli, Calvin Klien, Dolce Gabbanna, Tommy Hilfiger, Tom Ford гээд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийг хэдхэн алдартай дизайнерууд атгаж байна. Тэд аль хэдийн ирэх жилийн хавар, зун, намар, өвлийн хувцасны загварыг тодорхойлчихсон шүү дээ. Бүр 2009 оны загварыг тэд бий болгочихсон байгаа. Гэтэл манайхан тэднээс олигтойхон хуулбарлачихаж ч чаддаггүй л биз дээ. Өнөө л хэдэн зууны өмнөх, эрт балар үеийн эсгий, хүн даахын аргагүй, хэтэрхий их торго, дурдан, толгойн даруулга. Энэ жил готик стилийн хувцас, энгэр, мөрөөрөө оёдолгүй, вандуй хэлбэрийн хүрэм, цамц дэлхий даяар хит болж байхад манайд л алга. “Гоёл”-ын тайзан дээр ч бас алга л байсан гэж хэд хэдэн хүн хэлсэн. Ийм байж, ийм л наадам хийдэг байж, хэвлэлийнхэнд мандатыг нь “ногоон” мөнгөөр шаглаж яах гэсэн юм бол доо. Б.Бадмаа 2006.12.19 Ардын эрх

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 263 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax