2007-02-27 - “Театр мода” Монголд хєл тавилаа
Нийтлэлийн №: 5399 | Нийтэлсэн: 2006-12-15 Zuunii Medee
Энэ сарын 13-ны vдэш 19.00 цаг ялимгvй єнгєрч байхад Улсын драмын эрдмийн театрын vvдийг татав. Зорьж ирсэн vзвэр маань цагтаа эхэлсэн бололтой. Театрын vvдэнд эгнэсэн олон машинаас єєр зvйл алга аа.
Урилгаа vзvvлэн театрын vvдээр орох зуураа Э.Баярзултай (дизайнер) тааралдлаа. Их л тэвдсэн байдалтай мэндлээд зєрєв. Yзвэрийн танхимд орвол шоу хэдийнэ эхэлчихэж. Yндэсний хувцсыг авангард загвартай хослуулан урласан хувцсуудыг загвар ємсєгчид сонирхуулна. Гэхдээ тэд тайзны нэг талаас гарч ирэн хэд алхаад эргээд орохгvй юм. Yггvй vйлдэл жvжиглэлээрээ ямар нэг санааг илэрхийлэх мэт. Догширч, хилэгнэсэн хатад. Эсвэл хайр хишгээ харамгvй єгєх бурхад лугаа адил. Амьдрал хайр энэрэл, жаргал хvссэн бvхэнд хvслийг нь харамгvй гvйцэлдvvлэх мэт. Ємссєн хувцасных нь ур хийц эгэлгvй, эд нь тансаг торго байх юм.
Энэхvv загварын шоуны эхний хэсэг бvхэлдээ vзэгчдийг гайхшруулаад авав. Энэ бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хvрээнд зохиосон ажлуудын отгон арга хэмжээний нэг болох “Театр мода” загварын шоу юм. Уг шоуг “Монгол костюмс” компанийн дэргэдэх “Чимбай” загварын агентлагийн ерєнхий дизайнер Э.Баярзул бие даан гаргаж байгаа нь энэ.
“Театр мода” vндсэн гурван хэсгээс бvрдсэн. Эхний коллекц нь авангард хэв маягийг vндэсний, гоёлын загвартай хослуулсан байсан бол хоёр дахь коллекцоос монгол туургатан, монгол ахуй, зан заншил, бvсгvйчvvдийнх нь ємсгєл, айл гэрийн эзэгтэй, эхийн ачлалын тухай єгvvлэх юм. Энэ коллекц арваад гараатай. Yзэгдэл бvрт гарч буй охид тус тусын дvрийг бvтээнэ. Тухайлбал, цэрэгт явж буй хvvгийнхээ араас сvvн цацал єргєж буй эхийн тухай єгvvлнэ.
Хоёрдугаар хэсгийн хамгийн оргил хэсэг нь єлгийтэй бяцхан vрээ бvvвэйн дуу аялан нойрсуулж буй vзэгдэл. Энэ хэсгийг vзсэн vзэгчид алга нижигнvvлэн ташиж байсан юм. Yнэхээр ч эх хvн, эхийн сэтгэл гэж юутай ч зvйрлэхийн аргагvй агуу зvйл ажээ. Гэтэл хаа нэгтэйгээс цангинасан хоолойгоор Кармен бvсгvй дуугаа дуулсаар гарч ирэв. Yзэгчид УДЭТ-ын гоцлол дуучин ардын жvжигчин Ч.Мєнхшvрийг гарч ирнэ гэж тєсєєлєєгvй байсан болоод ч тэр vv дуу алдам алга ташицгаав. Тvvнтэй зэрэгцэн хар, улаан даашинзтай хоёр бvсгvй гарч ирэн бvжиглэнэ. Гэхдээ энэ хоёрыг мэргэжлийн бvжигчид эсвэл жvжигчид гэж андуурав. Тэд зєвхєн загвар ємсєгчид.
Кармен бvсгvй дуугаа дуулсаар тайзны араар ороход тайзан дээр хэдийнэ хавар болжээ. Шуурга дэгдэн хvчтэй салхи салхилж дараа нь хаврын анхны бороо оров. Энэ бол “Театр мода”-гийн гурав дахь коллекц. “Арван хоёр сар” нэртэй. Бас дєрвєн улиралтай. Тиймдээ ч тайзан дээр хангай дэлхий аашаа vзvvлсэн нь энэ байж. Yvлтэй зэрэгцэн хаврын гурван сарыг илтгэх дэгжин атлаа, ихэмсэг бvсгvйчvvд хєлхєлдєнє. Хавар дуусч зуны зугаатай єдрvvд иржээ. Цэцгэстэй ч зvйрлэмгvй хээнцэр охидын дэгжин алхаа vзэгчдийг алмайрууллаа. Ийнхvv улирал бvхэн, сар бvрийг илтгэсэн ногоон, шар, бор, цагаан гээд тєрєл бvрийн даашинзтай охид тус шоуг тєгсгєсєн юм. “Театр мода” эхнээсээ тєгсгєл хvртлээ vзэгчдийн алга ташилтаар дvvрэн байсан.
Уг шоуны эзэн vйлчин бvсгvй Э.Баярзул ч тоглолтын тєгсгєлд тайзан дээр сэтгэл хангалуун гарч ирсэн юм. Тvvнийг Монголын залуучуудын холбооноос шилдэг залуу медалиар, бас шоуг найруулан тавьсан “Чимбай” загварын агентлагийн захирал Э.Шинэтуяаг мєн шагнаж цааш цаашдын уран бvтээлд нь урам хайрласан билээ. Yнэхээр ч “Чимбай”-гийнхан “Театр мода”-г Монголд хєл тавиуллаа, єнгєллєє. Цаашид єргєжиж тэлэх нь ч харагдаж байна билээ. Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|