Соёлын төв өргөөний тайзыг гурван өдөр эзэмшсэн “Гоёл 2007” наадам өндөрлөж шилдгvvдээ тодруулав. Их тайз нилдээ гэрэл асгарсан цагаахан. Наадмын салхийг хагалсан топ модель Болормаа, Одгэрэл нарын өмссөн даашинз, костюм бас цасан цагаан. Гоёл ийнхvv өнгөлгөөр эхэллээ. Энэ жилийн “Гоёл-2007 наадамд 20-иод байгууллагын 60 гаруй зохион бvтээгчийн бvтээлийг толилуулсан юм. Бас энэ наадам олон онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Тvvний дотроос энэ жилийн наадамд ОХУ-ын дизайнерууд, загвар өмсөгчидтэйгээ ирсэн. Загвар өмсөгчид нь нэгдvгээр зэрэглэлийнх хийгээд мисс-ийн тэмцээнд шалгарч байсан “хөөрхөн”-vvд гэнэ билээ.
Манайхан юугаараа дутаа аж. Нэгэн vдэш, нэг тайзан дээр Монголын зургаан топ модель хөл нийлvvлэн гарлаа гээд… Бас загвар өмсөгчид бvгд зэрэгтэй гэж танилцуулж байсан даа.
Монгол охид, бvсгvйчvvд vндэсний хувцсаа өмсөхөөрөө гараад өгөх юм гэдгийг “Шилмэл загвар” компанийн Б.Батзогсоол, Болормаа нарын урласан “Хан Хөхий” нэртэй vндэсний хувцасны vзvvлбэрээс харж болох ажээ. Бортгон малгай, гоёмсог ууж гээд vндэсний хэв маягийг тун донжтой харуулсан хувцсыг дандаа топ моделиуд өмсчээ.
Тэгвэл загвар зохион бvтээгч Д.Овдогмидын урласан эсгий материалаар хийсэн чөлөөт загвар огт өөрийг харагдуулав.
Уг загварыг орос бvсгvйчvvд өмссөн нь дэндvv зохисон гэлтэй.
Ерөөс бvтээл бvр л нэгийг хэлж шинийг мэдрvvлж байх шиг санагдсан. Их тайзыг чимэглэх загвар өмсөгчид алхаа гишгээ, алиахан харц, аятайхан инээмсэглэлээрээ vзэгчдийг “ангайлгасаар” л.
“Гоёо” компанийн У.Аз цэнгэлийн “Изабелла” загвар донж сайтайгаараа, -М.Баярмаа, Б.Алтангадас нарын “Хонгорхон охид” загвар эвлэг энхрийгээрээ,
-“Амно” компанийн “Урьхан” загвар өнгө, хийцийг “найзлуулж” чадсанаараа гээд гайхамшигтай vзvvлбэрvvд хөвөрнө.
ОХУ-ын дизейнеруудын vндэсний хэв маягаа шингээсэн даашинзууд. Тvvний дотор “Цветы” нэртэй загвар залуусын нvдийг vнэхээр хужирлах шиг болсон. “Дархан нэхий”, “Говь” компанийн нэхий, ноолуур хувцсуудыг өргөн хэрэглэдэг ч Гоёл” наадмын тайзнаас огт өөр өнгө төрх эндээс харах юм билээ.
Хоёр, гурван жилийн өмнө ч тийм л байсан. Харин тэр “гоёо”-нууд нийтэд хvрсэнгvй гэж vзэгчид ярилцаж байхыг сонсов.
Гэхдээ эднийхний шинэ загварууд vнэндээ аваргалмаар л харагдах. Мэргэжлийн хvмvvсийн яриаг сонсвол “Гоёл-2007” наадмын загварын чиг хандлага бvр 1990-ээд оны хэв загвар руу эргэж эхэллээ.
Тухайн vед галбирт хувцас давамгайлж байж. Энэ нь ялангуяа бvсгvйчvvдийн бие дэндvv ил задгай, тодруулж хэлбэл, хагас нvцгэн гэмээр загвар голлож байсан бол өнөөгийн өдөр тутмын хийгээд гоёлын даашинзны хийц энгийн даруу, биед тохирсон байдалтай байгаа нь харагдлаа гэж ярилцаж байлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болж улсын баяр наадам гурван өдөр vргэлжилсэнтэй адил. “Гоёл-2007” наадам мөчөөгөө өгсөнгvй бас гурван орой наадав даа.
Тэгээд шилдгvvдээ тодруулав. Yндэсний хувцасны, гоёлын, авангард загварын, сvлжмэл загварын, гутал цvнхний гээд 10-аад номинацын тусгай шагналыг загвар зохион бvтээгч Баярзул, Б.Саранчимэг, А.Баянзул, У.Батбаясгалан, Уламбаяр, Саранцэцэг, Алимаа, Х.Мижиддорж нар хvртэж шагнуулав.
Тэгвэл загвар зохион бvтээгчдээс “Говь” компанийн дизайнер Б.Нямсvрэн “Гоёл-2007” наадмын Гран-при шагналын эзэн болов.
Мөн эмэгтэй шилдэг загвар өмсөгчөөр Тvмэнжаргал, эрэгтэй шилдгээр Ганзориг нар шалгарсан юм. Шилдэг фото моделийн шагналыг загвар өмсөгч Энхцацрал хvртэв. Бас “аварга” төрсөн наадмын нэг нь энэ “Гоёл” наадам болов. Тэр аварга нь загвар өмсөгч Уранцэцэг. Энэ бvсгvй Топ модель гэдэг алдар хvртэж тvvний Гранпри шагналаа гардах тэр мөч энэ наадмын оргил хэсэг болсон юм. Жилдээ ганцхан “Гоёл” наадмаа гэж.
Zuunii Medee
|